Бидний тухай

“НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” ТББ нь  нийслэл хотын эргэн тойрох дахь мэдээлэл, аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээ, нийгэм, улс төрийн бодит мэдээ мэдээлэлийг нэг цэгт төвлөрүүлэх, хурдацтай хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ухаалаг мэдээллийн системийг хөгжүүлэх, байгууллага аж ахуйн нэгжийн менежментийн аливаа үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь, нийгмийн идэвхитэй хэсгийн дийлэнхи нь оршин суудаг нийслэл хотын явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 42% нь Интернэтээс мэдээлэл олж хэрэглэдэг болсон нь мэдээлэлийн хэрэгсэлүүд дотроо телевизийн сувгуудын дараа 2-р байранд орж байгаа үзүүлэлт юм. Энэ нь өмнөх оныхоос даруй 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд бусад мэдээлэлийн хэрэгсэлүүдийн байр суурь 10-30%-иар буурсан байх юм. Интернэт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсоор байгааг дээрх судалгаа харуулж байна.Монгол улсад 50 орчим интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд 100 000 гаруй бүртгэгдсэн үзүүр хэрэглэгчидтэй байна. Нэг интернэт үзүүр хэрэглэгчийн ард наад зах нь 5-6 хэрэглэгч байгаа гэж бодоход зөвхөн эх орондоо байгаа интернэт хэрэглэгчийн тоо 500 000-ыг аль хэдийн давжээ. Мэдээж дэлхий даяар ажиллаж амьдарч байгаа Монголчуудын эх орныхоо талаар мэдээ мэдээлэл олж авдаг гол эх үүсвэр нь интернэт юм.  Иймээс бид өөрийн мэдээллийн хэрэгсэл болох WWW.NIISLEL.MN цахим хуудсаар дамжуулан нийслэл хотын хэрэглэгчдийг мэдээллээ авдаг тэргүүн зэргийн мэдээллийн хөтөч байх томоохон үүргийг хүлээн ажиллаж байна .