Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хятад Улс дэлхий хамгийн том агаар цэвэршүүлэгчийг барьжээ

Дэлхийн хамгийн том буюу 100 м өндөр агаар цэвэршүүлэгч Хятад Улсын хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотын агаарыг цэвэршүүлэхэд тус болж байна гэж Хонгконг төвтэй South China Morning Post  сонинд бичжээ. 
 
100м өндөр агаар цэвэршүүлэгчийг өнгөрсөн оны сүүлээр туршилтаар ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан гэж агаар цэвэргүүлэгчийг зохион бүтээж, барих төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан Цао Зюньзи ярьжээ. Түүний хэлснээр, Энэ агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар 10кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан гэнэ. Мөн энэхүү агаар цэвэршүүлэгч нь өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар үйлдвэрлэдэг аж. Тус агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг шалгахын тулд судлаачдын багийнхан ойр орчимд нь агаарын чанарыг хянах 10 гаруй төхөөрөмж суурилуулсан байна. Судлаачид энэ оны гуравдугаар сард туршилтын дүнгээ дэргэрэнгүй танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Сиань хотын агаарын цэвэршүүлэх цамхаг барих буюу “дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч” барих төслийг 2015 онооё хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд дууссан байна. Энэхүү төслийн гол зорилго нь агаарыг хямд өртгөөр цэвэршүүлэх аж. Төслийг хэрэгжүүлэхэд хэр их мөнгө зарцуулснаа одоогоор хэлээгүй байна. Үүнээс өмнө Хятадын “хамгийн том агаар цэвэршүүлэгч” гэгдэж байсан цамхгийг Шолландын зохион бүтээгч Даан Русегардын боловсруулсан төслөөр өнгөрсөн онд барьж байжээ. Долоон метр тус цамхаг нь секундэд найман шоо метр агаарыг цэвэршүүлдэг бөгөөд цахилгаанаар ажилладаг байна. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)