Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

ШУТИС төлбөрөө төлсөн оюутанд НӨАТ-ын баримт олгодог болно

 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2017 оноос эхлэн оюутнууддаа сургалтын төлбөр төлсөн баримтыг татварын И-баримт системээс олгох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
 
Сургалтын төлбөр хэдийгээр НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа ажил, үйлчилгээ хэдий ч ШУТИС-ийн оюутнуудад сургалтын төлбөр төлсөн баримтаараа  И баримтын сугалаанд оролцож азтан болох боломж нээгдэж байгаа аж. Мөн энэ оноос эхлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад заавал И баримт системээс хэвлэгдсэн төлбөрийн баримтыг үндэслэх учир бусад сургуулиуд ШУТИС-тай адил татварын нэгдсэн системд холбогдон төлбөрийн баримтыг олгож эхлэхийг уриалж байна.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)