Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Солирын одыг судлах зориулалттай “ARKYD-6” хиймэл дагуулыг хөөргөжээ

Өнгөрсөн 7 хоногт Энэтхэгийн сансар судлалын нэртэй нислэгийн талбайгаас “Polar Satellite Launch Vehicle” тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар Планетари Рэсоурсэс компанийн Аркид-6 нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. 
 
Тус хиймэл дагуул нь Күбисат гэр бүлийн компанийн эзэмшилд байдаг аж. Энэ хиймэл дагуул тээвэрлэгч пуужин хөөрснөөс хойш 30 минутын дараа пуужингаас салж нарны тойрог замд оросн байна. Солирын одыг судлах зориулалтын Аркид-6 нэртэй хиймэл дагуул нь ирээдүйд судалгааны зорилгоор илгээхээр зорьж байгаа Аркид – 301 хиймэл дагуулын төслийн хүрээнд хийгдсэн хиймэл дагуул юм. Гол зорилго бол солирын одны гадаргуу, хөрс, ашигт малтмал зэргийг судлах юм. Мөн үүнээс гадна солирын гадаргуу дээрээс ус оршиж байгаа эсэх шинж тэмдгийг судлах гэж онцолжээ. Хиймэл дагуул бүхий энэ төхөөрөмж хэт улаан туяаны дулаан мэдрэгч төхөөрөмжтэй мөн мэдээллийг баталгаажуулах камераар тоноглогдсон.
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)