Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Олимпийн анхны аварга Э.Бадар-Ууган руу гэтэх чимээгүй гадуурхал

“АХА, эсвэл “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” гэх зэрэг нэвтрүүлэгт Монгол Улсын олимпийн анхны аварга хэн бэ гэдэг асуулт таарвал хүмүүс нэгэн дуугаар найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр гэж хариулах байх. Ер нь бол ингэж хариулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. “Олимпийн анхны аварга” гэх энэхүү хүндтэй өргөмжлөл жүдогийн тамирчин Н.Түвшинбаяр аварга дээр голдуу хэрэглэгдэх болсонд түүний буруу огтхон ч байхгүй. Зүгээр л бидний бодлогогүй хөнгөн яриа, дутуу дулимаг мэдээлэлд суурилан мэдэмхийрэх болсон орчин цагийн шинэ “хандлага”-тай холбоотой. Энэ хандлага олон нийтийн дунд хурдтай халдварлан нийгмийн өвчин болтлоо хүндэрсэн гэж зарим хүн дүгнэдэг. Илүү дутуу дүгнэлтээ хойш тавиад олимпийн анхны аварга гэдэг сэдэв рүүгээ эргээд оръё.
 
МОНГОЛ Улсын үндэсний шигшээ багийн хоёр тамирчин жүдо, бокс гээд оролцсон төрөлдөө аваргалж, алтан медаль хүртэн Бээжингийн тэнгэрт Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн. Монгол хүн хүн төрөлхтний спортын хамгийн том, хамгийн агуу наадамд анх удаа аварга болж, түүхийн шинэ хуудсыг эргүүлсэн. Энэ түүхэн мөч “7-р сарын 1”-ний гэх улс төрийн хар бараан үйл явдлын дараа талцал, тэмцэлдээ идэгдэж, буу шийдэмдээ тулчихаад байсан Монголыг аварч, монголчуудыг дахин нэг зүгт харуулав. Н.Түвшинбаяр хуваарь ёсоор 2008 оны 8-р сарын 14-нд, Э.Бадар-Ууган мөн сарын 24-нд алтан медалиа хүртсэн. Хүмүүс санаж байгаа даа. Тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэтчилэн хамгийн том дарга нар төв талбайд халамцуухан гарч ирээд “Монгол Монгол” хэмээн орилолдож байв шүү. Дарга нар баярын хундага тулгаж өөрсдөө баярлаад өнгөрөөгүй, зарлиг шийдвэрээ буулгаж Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт Хөдөлмөрийн баатраас авахуулаад бүх цол, одон, медалийг хүндэтгэлтэйгээр олгосон. 
 
Асуудлын гол нь нэг олимпоос авсан хоёр алтан медалийг нэгдүгээр, хоёрдугаар гэж дэс дараалал тогтоодоггүй ёсон бий. Тэмцээний хуваарь наана, цаана батлагдсан нь тамирчны буруу биш шүү дээ.
Хэрэв Бээжингийн олимпийн боксын тэмцээнүүд жүдогийнхоос наана байгаад, Э.Бадар-Ууган түрүүлж алт авсан байсан ч анхны олимпийн алтан медальтан гэж явцуурч болохгүй. Энэ тогтсон жишиг, логикоор бол Монгол Улсын олимпийн анхны аварга нь Н.Түвшинбаяр ч, Э.Бадар-Ууган ч мөн. Хоёулаа анхдагч. Нэг олимпод аваргалсан учраас хоёулаа “1” гэсэн дугаарыг эзэмшинэ. Үүн дээр мэдэн будлих, маргах ямар ч боломжгүй. Олимпийн бахархал болсон аварга оонын эвэр шиг хоёр аварга хаа ч цугтаа дурдагдах хос тавилантай гэж хэлж болмоор. Ингээд нийтээрээ нэгдсэн ойлголттой болчихвол хойч үед ч хэрэгтэй, түүх үнэнээрээ нандигнан өвлөгдөнө. Хоёр аваргынхаа нэгийг энэ янзаараа орхигдуулаад байх аваас Э.Бадар-Ууганд чимээгүй гадуурхал, ялгаварлал  болж харагдахыг  үгүйсгэх газаргүй. 
 
Бидний таашаан үздэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хойморт олимпийн анхны аварга Э.Бадар-Ууган нэг л өдөр уригдан оролцоно гэдэгт итгэдэг. Тулаант киноны од, гадаад улсын харьяат Стивен Сигал орж болоод байхад монголчуудын эв нэгдлийн бат гагнаас болсон баатар Э.Бадар-Ууганыг хүндэтгэлтэйгээр урих нь шударга ёсонд ч нийцнэ. Эмч нарын ташаарсан онош, буруу эмчилгээний золиос болсон ч олимпийн анхны аварга маань олимпизмын үйл хэрэгт оролцож, боксын спортынхоо төлөө зүтгэсээр явааг монголчууд эрхбиш мартаагүй байх. Э.Бадар-Ууган аварга Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт алба хашдаг. 
 
Одоогийн төрийн тэргүүн спортод хайртай, тамирчдын зовлон жаргалыг дэндүү сайн мэдэх нэгэн билээ. Оны өмнөхөн тохиосон “Монгол бахархлын өдөр”-өөр Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаяр аваргад төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээснийг монголчууд нийтээрээ уухайлан дэмжиж, талархан хүлээн авсан. Энэхүү төрийн тэргүүн одонг жилд ганцхан хүнд олгодог уламжлалтай. Тийм учраас энэ жил монголчуудын эв нэгдлийг дархалсан, үндэстний үнэлэмжийг дээшлүүлсэн Э.Бадар-Ууган аваргад “Чингис хаан” одонг хүртээхэд болохгүй гэх шалтгаан байхгүй. Хөлсөө дуслуулж амжилтад хүрсэн тамирчид, нийгмийн зүтгэлтнүүд, баялаг бүтээгчдэд энэ шагналыг хүртээх л учиртай. 
 
Б.ТҮВШИНТӨГС 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (58)
Зочин [202.70.38.18] 2018/02/07
Toriin hair hishgiig hurteed sar bolgon tsalin avj baigaa shu de. Ter nevtruuleg heden hunii sanaachilsan zuil bolhoos bish yamar negen gavya shagnal bas bish yum. Zondoo olon gavyaatai humuus oroogui baij l baigaa baih.
Зочин [112.72.11.116] 2018/02/04
Тэнэг
Зочин [59.153.115.67] 2018/01/30
tuvshinbayr udaa daraalan temtseen uraldaand orj avargaa bainga batalgaajuulj mash ih hodolmorloj bna avarga hun iim l baih ystoi shuu dee
Зочин [66.181.160.15] 2018/01/21
Хүмүүс их сонин юмаа. Бадар-ууган аварга тэр одонтой одонгүй аварга ш дээ. Бас энд бичсэн сэтгэгдлүүд дээр Бадар-ууган аваргыг улс төр хөөсөн гэж бичсэн байна. Харин жинхэнэ улс төр хөөсөн нь Түвшинбаяр аварга маань шүү дээ сонгуульд өрсөлдөөд ялагдчихсан л болохоос биш. Булганы хүн хаа байсан Баянхонгорт нэр дэвшээд манаргаж явсан. Хэрвээ ялсан бол өдийд нөгөө 76 дотор чинь сууж байх байлаа гэж...
Зочин [202.9.41.98] 2018/01/21
Түвшинбаяр аваргын олимпийн мөнгө дэлхийн аваргын хүрэл медалиуд,улсын заан цол гээд амжилт нь их дээ. Барьцах хэрэггүй ээ.
Зочин [66.181.160.44] 2018/01/21
2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ий мөнгөн медальт, Казахстанд болсон Оюутны ДАШТ-ий аварга (2006), 2007 оны Ази тивийн аварга, 2005 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай, Катар улсад болсон Азийн спортын XV наадмын хүрэл медальт (2006). Турк улсад болсон Ахмед Комертийн тэмцээний алт (2006), ХБНГУ. "Химийн цом" "А" зэрэглэлийн тэмцээний алт (2006), БНАСАУ. "Пхеньяны цом" тэмцээний алт (2005), ОХУ. "Өвөр Байгал" тэмцээний алт (2005). 2007 онд Улаанбаатар хотноо болсон Монгол улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээний аварга. 2008 онд Украйн улсын Мариуполь хотноо болсон Макар Мазайн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний алтан медальтай. 2008 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монголын боксын 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль авчээ. Чех улсад болдог "А" зэрэглэлийн "Grand Рriх" тэмцээний мөнгө (2007),хүрэл (2006) медальтай, "China Mobile Cup" ТЭМЦЭЭНИЙ мөнгөн медальтай (2004). ОХУ-ын Хабаровск хотод болсон ЗХУ-ын баатар К. А. Коротковын нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт (2008). БНХАУ-ын Шинжаан Уйгурын Урумчи хотноо болсон олон улсын тэмцээний хүрэл медальтай (2003), Пакистанд болсон "Green Hill" тэмцээний хүрэл (2004) медальтай, ОХУ-ын Сахад болдог С. Исмайловын нэрэмжит тэмцээний хүрэл медальтай (2006 2005 онд БНХАУ-ын Мианиан хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байв. 2007 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноозохиогдох Олимпийн их наадамд оролцох эрхийг Монголын боксчдын дундаас анх түрүүлэн хүртсэн байна. Ингээд 2008 оны 8-р сарын 9-24-ний өдрүүдэд зохиогдсон Олимпийн XXIX их наадмын боксын тэмцээнд амжилттай хүч үзэж, Мексикийн боксчин Оскар Зальдезийг 154, Ирландын Жон Жо Невинийг 2 удаа нокдаунд оруулан 92, Ботсван улсын боксчин Хумисо Игкополенгийг 152, шөвгийн дөрөвт Молдав улсын Вячеслав Гожаныг 152, шувтаргын тулаанд БНКУ-ын Янкиел Леон Аларконыг 165 харьцаатай онногоор тус тус ялж, Олимпийн аварга боксчин цолыг Монгол эх орондоо анх авчирлаа. 2008 оны 12-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн цомын тэмцээний үеэр Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбооноос (AIBA) 2008 оны дэлхийн шилдэг боксчныг тодруулан зарлахад Э. Бадар-Ууган шалгарч энэ эрхэм хүндэт алдрыг Монголын тамирчдаас анх удаа хүртсэн байна.
огг [59.153.114.164] 2018/01/20
Зочин [66.181.178.185] 2018/01/20
одоо болчии тэх үү.эд нарт хайр хүндлэл багадаагүй.
Зочин [139.5.218.230] 2018/01/20
Зөв дэмжиж байна
Зочин [59.153.87.162] 2018/01/19
Unen shuu
Зочин [158.148.46.201] 2018/01/19
Tiim l sain yim bol tsaashid togloh chini yaasiin myy bugs doloogch bandi mini. Chinii altan medaliin tuluu mongol yls shuugchdiin karmand heden tsaas hiisen gej bodoj baina. Tiim baij . Tuwshinbayar gej agyy tamirchintai baritsana gej yu baidgiin. Zalyygaaraa hair daadgui myy atsnyyyd. Ter serdamba gej bas neg bandi baina. Erdenetiin boosyydad hoshnogodyylsaar baigaad huuhen bolchihson. Ta 2 bol tsaashaa shvv. Hajuud ni munkherdeniig haraldaa. Jinhene gadyyrhagdaj baigaa ni munkherdene shvv
Зочин [173.35.176.162] 2018/01/21
Үнэн шүү. Ганзориг ч хаяж өгсөн дөө. Олимпийн дараа шоуны хатан хаан болсон доо.
Зочин [122.201.31.204] 2018/01/20
Chi yamar zuil bolsoniigen medej baigamu yamr xagalgaand orood yagaad togolxoo bolisiniig? Aria gantsxan avarga avaad yum uzeegui yum shig bolison gj bodood bgam bish bzde? Bitgii anduurarai Minii axiig tegej xelex erx chamad baixgui shv chadval nadtai nuur tulaad naad ugee minii oodoos xelerei za
Зочин [103.10.22.108] 2018/01/19
Ер нь зөв зүйтэй л нийтлэл байна заавал бөх болохоор оройдоо залдгаа болимоор юм. Адилхан л аавын хүү шүү.
ЗочинМэдээж Түвшинбаярын амжилт илүү шдээ [103.26.193.110] 2018/01/19
ТҮВШИНБАЯР
Зочин [203.91.115.35] 2018/01/19
БӨГС ДОЛООГЧ ШТЭ
Зочин [202.131.225.5] 2018/01/19
Ард түмэн хэнийг магтан хүндэтгэхээ өөрсдөө мэдэж байгаа. Залуу хүмүүс байж аварга болоод л бэлтгэл сургуулилтаа хаяаад улс төр, даргын суудал гэх мэт юманд орооцолдррд эхэлсэн/Сэрдамба, бадарууган гэх мэт/. Харин Түвшинбаяр бол ясны тамирчин гэдгээ харуулаад байгаа
Зочин [66.181.180.133] 2018/01/19
tamirchin hvnii zowlon ymr duusah bishde. bertel gemtel ged shaltag shaltgaan ih bii. chi ter hvnii omnoos amidarch yuug dawan tuulj bgaag n vzeegvi bj ingej heleh chn buruuldaa
Зочин [158.148.46.201] 2018/01/19
Uhsen atsaaa tyyldagiin. Heden jil beltgel l hiigee biz. Boksiin holbooniihoo buyand udii zeregtei sagaj yawaa bandi shvvdee. Ard tumen eeeeer toohgui bolhoor uhleeeshd. Chaddiiin bol ergeed formondoo or jaahan zowdoo xvv mini
Зочин [122.201.31.204] 2018/01/20
Chi ats min chaddin bol avarga bolxon yasiin Yugiinch medexgui beej olon yum xutsna haha Jingiin tsuvaa yavjil baidag Zamiin noxod xutsjil baidag
Зочин [2.50.181.165] 2018/01/19
Badaruugan uls toriin togloomond buruu hunee demjij olon hunii durguig hurgesen shuu. Um avsan boloh leer argagui l baihdaa.
Зочин [66.181.179.239] 2018/01/19
Odoo naad nam aa boli adilhan 2uulaa awarga chi ooroo 1 namaas yum awtsiin bishuu pzda mini
Зочин [66.181.160.60] 2018/01/18
Olimpoos hoino yu yuu bolloo tuvshinbayr badaruugan hoeriig neg haritsuulaad uzdee hen ni iluu yavaa bilee tegeed hend ni chingesiin odong ugmuur bna
Зочин [66.181.187.61] 2018/01/19
Badar-uugan huviin salbart hurungu oruulaad amjilttai yavaa. Tuvshinbayar Batlagiin ugaadsiig ideed, haa yavsan ch gulug shig dagaad guigeed bgaa.
Зочин [27.123.212.132] 2018/01/18
Дараачийн ерөнхийлөгчөөр боксчин хүнийг сонгох шаардлага үүсэж байна
Зочин [66.181.160.72] 2018/01/18
Яалт ч үгүй үнэн Монгол тулгатны зуун эрхэм Чингис хааны одонт Монголын олимпын анхны алтан медальт Бадар -Ууган
Зочин [103.57.93.246] 2018/01/19
anhni alt tubshinbayr shu naadah chin munguur abraga bolsong erunhiilugch sain medj bga
Зочин [27.123.214.115] 2018/01/20
Chi bitgi huts chi zaaland 1 udur hulsuu gargaj temtseen duhchuud 100g ch garhgu shantrah uyiig medarch uzsenuu Badar-Uugan ah ene buhniig davan tuulj avarga bolsn bertej geteegu baisn bol toglood baij l baigaa tegsen ch shantralgu daraa dargiin olon tamirchdad tusalj demjij yvaa
Зочин [66.181.188.219] 2018/01/19
Olympod munguur diildgvin malaa ter tusmaa zochin oron
Зочин [202.9.43.186] 2018/01/19
Teneg sda mini chamd ig ni eniig tailbarlaad bicheed bn.
Зочин [66.181.179.239] 2018/01/19
Olimpd mongoor awargalj boldiimuu
Зочин [103.229.122.188] 2018/01/18
Badar-uugan bugdees 10 onoogoor ilt iluurhej zodoj baij avsan. Tuvshinbayar bol zovj baij avsan.
Зочин [103.229.123.29] 2018/01/19
Ystoi ingej hutsahgu shu barildaanuudiign uzeere tsever savsan bdishd hutsna biz
Зочин [211.36.142.86] 2018/01/18
Hudlaa shaana biz. Barildaanuudiig ni uzeerei
Зочин [103.229.122.188] 2018/01/18
Бадар-ууган бол Монголын эв нэгдлийн бэлгэдэл. Супер од.
Зочин [66.181.188.152] 2018/01/18
Тэр олимпоос хойш Түвшинбаяр 2012 оны олимпоос мөнгөн медаль, дэлхийгээс хүрэл медаль, Монгол төрийн наадамд 7 дав заан цол хүртсэн бол Бадар-ууган шууд зодог тайлж дарга нарын бөгсийг долоож хурган дарга хийж байна. За тэгээд хэнд нь Их хааны одонг өгмөөр байна даа
Зочин [66.181.185.29] 2018/01/30
ter munguuruu tugluj bna daa
Зочин [66.181.160.15] 2018/01/21
Бадар-ууган нэг өрөө дүүрэн цом медальтай хүн шүү. Олимпоос өмнө оролцсон тэмцээн болгондоо алт мөнгө авч байсан. Өөрсдөө ийм амжилт гаргаж чадахгүй байж олон юм ярьж явдаг шалдан банди нар их байх юмаа.
Зочин [103.212.116.21] 2018/01/19
Тэнэг оорк малаа Түвшинбаяр л жинхэнэ долоогоод яваад байгаа байхшүү
Зочин [43.242.243.43] 2018/01/18
Badar-Uugan olympiin alt delhiin avragiin mongon medaltai tegeed ch badar-uugan bertelees bolj zodog tailsan shuu dee
Зочин [103.57.93.246] 2018/01/19
olimpiin altaa munguur absang bugd medj bga shu Baysaglan shuugch yrij bhiig sonsoj bailaa
Зочин [103.229.122.188] 2018/01/18
Tuvshinbayar ch gesen Jenkogiin baasiig ideed yavj bgaa biz dee har malaa.
Зочин [150.129.140.53] 2018/01/18
denduu mongol orkuud bol muihar tuilshramtga baasnuud
Зочин [66.181.185.188] 2018/01/18
Zsss. Tegeed yalgah geed baigaan! Tuvshinbayar turuulj avsan ni unen biz dee. Tuunii avargiin alt Badaruuganii altiin toloo zutgeh setgehuid noloolson baij ch magadgui shdee. Yu bolood pialdaga tsarailaad baigasn? Esvel Badaruugan ooroo bichuuleed baiaamuu!?
Зочин [66.181.160.15] 2018/01/21
2008 оны олимп болохоос өмнө гадаадын сэтгүүл дээр Бадар-ууганы нэр алт авах тамирчдын дунд байж байсан ш дэ. Хүн ер нь баттай мэдээллээ дэлгэж байх хэрэгтэй
Зочин [66.181.179.21] 2018/01/18
Түвшин баяр тэрнээс хойш олимпоос мөнгө дэлхийгээс хүрэл авлаа шдээ малах чи л зохиогоод гадуурхаад бна
Зочин [150.129.140.53] 2018/01/18
haritsuulah yumaa olov oo tee
Зочин [103.50.206.40] 2018/01/18
Ядаж олимпийн аварга нь үнэн ч гэхдээ алт мөнгөн медальтантай барьцаад яахав дээ. 100 эрхэмд орох Баатар гахайгийн сонголт .Харин их хааны одонд цензур хэрэгтэй. Гончигдорж, Дэмбэрэл, Бямбасүрэн, Багабанди гээд улсаа сайн худалдсан авилгач нарт өгөөд үнэ хүндгүй болох шахаж байхад нь Түвшинбаяр, Ариунбаярт өгч үнэлэмж өсч бна.Үнэндээ Бадарууганд ахдана.
Зочин [66.181.176.164] 2018/01/18
Их Спорт бол дэлхийн асуудал дэлхийд улс эх орныхоо нэрийг мөнхлөх нэр төрийн хэрэг бидний цөөхөн монголчууд маргах дэмий визээ. Бадар-ууган Дэлхийн аваргийн Алт шахуу мөнгөн медальтай. Аваргуудаа дугаарлах ёсгүй төр л шийдэж ард түмэн дагана. 2-лаа л анхдагч шүү!!!
ТҮВШИНТӨГС [139.5.216.250] 2018/01/18
ТЭГЭЭД ЭЗЭН ЧИНГЭС ХААНЫ ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ АЛТАН ГАДАС ОДОН ШИГ БОЛГОХ ГЭЭЮУ?!!!!! 1/7 - НИЙ ХАР ӨДӨР МАН - ЫН АЛЛАГЫН ЭСРЭГ АРД ОЛОН БОСОХ ИРГЭНИЙ ДАЙН ЦУС УРСАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НӨХЦЛИЙГ ЗӨӨЛРҮҮЛЖ ЭВ НЭГДЭЛ ЗӨВШИЛЦӨЛ АЯДУУ БАЙДАЛД ОРУУЛСАН ГАВЬЯАГ НЬ ҮНЭЛСЭН !!! ТАХИА ТАРХИТАЙ , ЗАГАСНЫ ОЙТОЙ НЬ ОЙЛГОХГҮЙ !!!
Зочин [150.129.140.53] 2018/01/18
buh tamirchind nerteigeer n ugulduu ene muu arhichin muriitei togloomching yaasan ch ih magtdiin
Зочин [103.57.93.246] 2018/01/19
unen
Зочин [202.21.106.129] 2018/01/18
Яг зөв дэмжиж байна. Энэ залуу ч гэсэн одон авах гавъяатай. Залуус их бахархдаг шүү.
Зочин [112.72.11.107] 2018/01/18
badaruugan zugeer neg showchin muriitei togloomchin bolson gesen. Hairan saihan zaluu
Зочин [27.123.214.115] 2018/01/20
chi muruutei togloomchin bolsoniig ni hezee haraav yrih ymaa olj yr harin ch zaluu tamirchdaa demjeed sn yvaa
Зочин [162.243.163.163] 2018/01/18
зөв бичжээ. Танай сайтыг сүүлийн үед их уншаад байгаа хов живээс хол цэвэр мэдээллийн аятайхан сайт гэж харж байгаа шүү. битгий худалдагдчихаарайдаа нийслэл минь
Зочин [103.212.116.60] 2018/01/19
Vzvvlsen amjilt ni haritsangvi shv de,
Зочин [59.153.114.164] 2018/01/20