Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ, Казакстан Улсууд хамтын ажиллагааны 20 гаруй гэрээг байгууллаа

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн АНУ-д хийж байгаа айлчлалын үеэр 2 улс хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн 20 гаруй гэрээ хэлэлцээрийг байгуулсан байна. 
 
Казахстан нийт 2,5 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээг АНУ-ын талаас худалдан авах болсон талаар АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдлээ. Мөн хоёр тал Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ нотлосон байна. Өнгөрсөн 2016 оны байдлаар 2 улсын худалдааны эргэлт 1,9 тэрбум ам.долларт хүрснийг цаашид ч нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Казахстаны Ерөнхийлөгчийн АНУ дахь албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийн дотор нисэх, сансрын судалгаа, газрын тос, хими, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтжээ. Мөн дэд бүтцийн хөгжүүлэх чиглэлээрх 7 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Казахстаны Ерөнхийлөгч Вашингтон хотноо Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзахдаа агро аж үйлдвэрийн цогцолборын хамтарсан төслүүдэд оролцохыг уриалж байлаа. Казахстаны Ерөнхийлөгчийн АНУ дахь албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)