Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

О.Баасанхүү намын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын таванд товлогдсон  ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй.
 
Долоо хоногоор хойшилсон Шүүх хурлын хугацаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөр дуусч байна. Хэрэв шүүх хурал болж, МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэвэл МАХН шинэ удирдлагатай болно. Харин түүний зохион байгуулсан хурал МАХН-ын удирдлагуудын хэлж буй шиг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус бол МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдэх юм.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)