Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зээрнээс шинжилгээний дээж авахад шүлхий өвчин болох нь тогтоогджээ

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээрнээс шинжилгээний дээж авч улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 15 суманд цагаан зээрэнд тандалт судалгаа хийхээр Байгал орчин аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран  Цагаан зээр болон ойр орчмын бэлчээр нутагт өвөлжиж байгаа айл өрхүүдийн мал сүрэгт тандалт судалгаа хийж эхэлжээ.
 
Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр суманд гарсан малын гоц халдварт Шүлхий өвчний тархалт 3 сумын нутаг дэвсгэрийг хамран тархаад байгаа юм. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, цагаан зээр ихээр сүрэглэн нутаглаж байгаа нь уг өвчин даамжирах шалтгаан болж байна. Зарим суманд доголсон, өвчилсөн шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, зээр үхсэн гэх мэдээлэл ирж байна. Тиймээс малчид өөрийн өмч хөрөнгө болох мал сүргээ байнгын маллагаатай байлгахыг аймгийн онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)