Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргажээ

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-ийн хурлаар  өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргажээ.
 
Харин  А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй бай боломжтой гэж дээрх зөвлөл  үзжээ.
 
Мөн өчигдөр тус зөвлөлийнхэн Ерөнхий сайдтай санал солилцжээ. Энэ үеэр Ерөнхий сайд өргөн хэрэглээний буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг шатахууны үнийг нэмэхгүй байх,  алдагдалтай ажилласан импортлогчдын татварын асуудлыг энэ сарын 25-нд Монголд ажиллах ОУВС-ийн төлөөлөлд танилцуулна хэмээн мэдэгджээ.   “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-өөс өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэхгүй байхыг импортлогчдод сануулж, Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гарган Засгийн газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Хэдийгээр  импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж буй ч Зөрчлийн тухай хуулийн дагуу “Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах нь зүйтэй гэж дээрх зөвлөлөөс шийдвэрлэжээ.
 
 Ийнхүү тус зөвлөлөөс шатахууны  үнэ нэмэх асуудлаар зөвлөмж гаргасан ч дизель түлшний үнэ нэмэх эсэх асуудалд  тодорхой шийдал гаргаагүй байна. 
Ц.Аюу
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)