Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Оддын академи” реалити шоуны финалын тоглолт энэ сарын 21-нд болно

Нидерланд улсын “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээс хүргэж буй  “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж байна. Уг шоу энэ ням гарагт финалын шоу тоглолтоо хүргэх гэж байна. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэсэн суралцагчдаас шилдэг гурав нь шалгарч Монголын дуу хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмэх хамтлагийн гишүүд болох аж. Мөн 100 сая төгрөгийн продюсингийн гэрээний эзэд болох юм. Финалын тоглолтод шалгарсан таван оролцогчоос хэн хэн нь хамтлагт үлдэж шинэ хамтлагийн гишүүн болохыг энэ сарын 21-ны үдэш болох финалыг тоглолтоос үзэх боломжтой юм.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)