Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

21 аймгийн нийтийн аж ахуйн салбарын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монголын нийтийн аж ахуйн салбарын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа спортын тэмцээнийг энэ сарын 18-20-ны хооронд "Ус сувгийн удирдах газар"-аас зохион байгуулж байна. Уг тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам гэсэн дөрвөн төрөлтэй юм. Гурван өдрийн турш Ус сувгийн удирдах газрын “Чандмань” спорт цогцолбор, Алдар спорт хорооны биеийн тамирын зааланд болох аж. 
 
 
Б.Пүрэвжав МНААНҮХ-н гүйцэтгэх захирал: Монголд үйл ажиллагаа явуулдаг нийтийн аж ахуйн орон нутагт 60-аад байгууллага байдаг. Жил болгон гишүүн байгууллагуудын дунд бүсчилсэн урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил анх удаа бүсүүдийн хоорондох уралдаан тэмцээнийг нийслэлд анх удаа зохион байгуулж байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын "Ус сувгийн удирдах газар"-ын удирлага энэ саналыг дэмжиж зохион байгууллаа. Оролцож байгаа гишүүн байгууллагууд их идвэх, санаачлагатай оролцож байна. Нийтдээ 10 баг оролцож байна. Энэ уралдаан тэмцээнд ороцсоноор харилцан бие биедээ туршлага суулгах, бие биетэйгээ танилцах чухал ач холбогдолтой юм. Энэ тэмцээн цаашдаа уламжлал болон зохион байгуулагдана. 
 
Б.Нямлхагва Ховд аймаг”Шим Ус”  ОНӨААТҮГ-ын дарга: Бид баруун бүсээ төлөөлж Ховд аймгаас ирсэн. Монгол Улсын "нийтийн аж ахуйн холбоо" , "Ус сувгийн удирдах газар" хамтран 21 аймгийн бүх тамирчдыг оролцуулсан тэмцээнийг зохион байгуулж байгаад баяртай байна. Баруун аймгуудаас Увс, Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн баруун бүсийн аймгуудыг төлөөлж ирлээ. Өмнө нь баруун бүс 5 аймагтаа хоорондоо спорт наадам хийж, туршлага солилцдог байсан. Харин Ус сувгийн удирдах газрын санаачлагаар зохиосон Улсын хэмжээний тэмцээнд оролцож, туршлага солилцож, нэгдэж нэг хамт олон болж байгаад баяртай байна. Нийт оролцож байгаа баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
М.Буддорж Багануур ОНӨААТҮГ-ын захирал: Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа сайхан болж байна. Ойрын арван жилд бүгд нийлж ийм том тэмцээн болоогүй. Бүсчилсэн тэмцээнүүд болдог байсан. Ирсэн тамирчид сайн бэлтгэлтэй байна. Тамирчдын амжилт улам ахисан байна. Шигшиж ирсэн тамирчид үнэхээр сайн оролцож байна. 
 
Х.Эрхчулуун Ус сувгийн удирдах газрын ХҮАТ-ын нягтлан: Монголын нийтийн аж ахуйн салбарын 21 аймгийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж байна. Би "Ус сувгийн удирдах газар"-ын гар бөмбөгийн багийн ахлагчаар тоглодог. Энэ тэмцээн Монгол орны биеийн тамир спортын тэмцээн, цаашлаад ажилчин албан хаагчийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн хийхийг сурталчилсан сайхан тэмцээн болж байна. Нийт оролцож байгаа баг тамирчиддаа ажлын болон спортын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж байна. 
 
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)