Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Ирэх даваа гарагт өдөртөө -30 хэм хүрч хүйтэрнэ

Ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 22-нд Улаанбаатарт өдөртөө -30 градус хүйтэн байна.
 
20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
 
Хүйтний эрч чангарах эдгээр өдрүүдэд зарим нутгаар шөнөдөө -52 градус хүрч хүйтрэх юм байна.
 
21-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
 
Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч
 
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус,
Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)