Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Оросын байлдааны нисэх онгоцыг Сирийн босогчид харван унагаажээ

МОСКВА. /ТАСС/. Сирийн хойд нутагт Оросын байлдааны нисэх онгоцыг босогчид харван унагааж, нисгэгчийг нь хөнөөсөн тухай Оросын БХЯ мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт буюу өчигдөр Сирийн хойд нутгийн Идлиб мужид лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлийн харьяа “Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийнхэн Оросын “Су-25” сөнөөгч нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан байна. “Су-25”-ын нисгэгч нь шүхрээр бууж амжсан хэдий ч босогчид түүнийг хөнөөжээ.

Идлиб мужид босогчдын эсрэг ажиллагаа явуулж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрын хүчнийхэнд Оросын агаарын цэргийн хүчнийхэн өчигдөр дэмжлэг үзүүлж байхад энэ хэрэг болсон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [150.129.141.186] 2018/02/05
Odoo ch orsuud alnadaa