Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнээс хоёр медаль хүртжээ

АНУ-ын Флорида мужид энэ сарын 2-4-ний хооронд болсон Дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид тун амжилттай оролцжээ.
 
Тус тэмцээнд арван улсын баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас Галт шувуу бүжгийн хамтлаг 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.  “Highkick” бүжгийн төрөлд 1-р байр, “Freestylepom” төрөлд 2-р байр, багийн нийлбэр оноогоор 6-р байранд оржээ.
 
Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх Галт шувуу бүжгийн хамтлагийг байгуулсан байна. 
 
Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бүжгийн сургалт, Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоо зэргийг дэргэдээ байгуулан ажилласан ба Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь гишүүнээр элсэн орсон байна.
 
Бяцхан хөгжөөн дэмжигчдийн баг өнгөрсөн оны аравдугаар сард Япон улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирж байсан юм.  
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
LUVSAN [107.155.66.35] 2018/02/05
Bayar hurgey shavi nartaa