Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Ж.Батзандан: Б.Хурцаас уучлалт гуйхгүй

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох иргэний хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ.
 
Шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал өнгөрөгч оны арван нэгдүгээр дүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Б.Хурц Д.Энхбат агсны үхэлд буруутай, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван хүн яллаж, захиалагчийг зарлахгүй байгаа нь Б.Хурцын явуулга, “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, олон гишүүн, бизнес эрхлэгчид Б.Хурцаас айдаг” гэх зэрэг мэдэгдэл хийсэн юм. Харин Б.Хурц үүнийг өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргажээ.
 
Харин Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу анх мэдээлэл тараасан арга замаараа уучлал гуйх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна.Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө нь мэдээлэл хийж байсан шигээ уучлалт гуйхаар боллоо. 
 
Тус шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгvй байна гэнэ. Б.Хурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт өгнөө. Уучлал гуйх тухай ойлголт байхгvй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн бичжээ. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)