Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өршөөлийн хуулиар суллагдсан ялтан онц хэрцгийгээр хүний амь хөнөөжээ

2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайн үед суллагдсан 2071 хүний нэг болох 40 настай А  нэг бус удаа гэмт хэрэг үйлдээд эргэж ял эдлээд суллагдан дахин хоригдох ялаар шийтгүүлдэг байжээ.
 
Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн О-г согтуу, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон байдаг.  Түүнийг  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” хэрэгт буруутган Дээд шүүхээс 16 жилийн  ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)