Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Цагаан сарын бөхийн тасалбар 25-35 мянган төгрөгөөр борлуулагдана

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Барилдааны тасалбарыг битүүнд буюу барилдааны болох өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Тасалбарын үнийн хувьд 25-35 мянган төгрөг байх ажээ.
 
Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан болж байгаа бол маргааш 12.00 цагаас өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаанаар үргэлжлэх юм.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)