Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт Эрүүл мэндийн яаманд гадаадад сургалтад хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас: 99179899, 86885060
 
10.30 цагт Эрүүл мэндийн яаманд Цагаан сарын баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулна.
 
11.00 цагт “JCI” олон улсын байгууллагаас нийслэлийн 39 дүгээр сургуулийн сурагчдад  агаарын бохирлоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт явуулна. Утас: 99054154, 99996779
 
11.00 цагт Үндэсний статистикийн хороонд 2018 оны 1 дүгээр сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.
 
11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилгын санхүүжилтэд зориулан урлагийн тоглолт зохион байгуулах талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.
 
11.40 цагт Богд хааны ордон музейд “Хүрэл алтан дөш” тууль хайлна.
 
12.00 цагт МХЕГ-т тус байгууллага МҮЭХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99027019, 99034350
 
14.30 цагт МУИС-ийн I байранд УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн ухааны салбарын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарласан талаар мэдээлэл хийнэ.
 
Төрийн ордонд
 
10.00 цагт  "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн" болно.
 
11.40 цагт Төрийн дээд шагнал гардуулах ёслол болно.
 
12.00 цагт "В" танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)