Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Сар шинийн баяраар 19 чиглэлд 42 автобус нэмэлтээр явна

Сар шинийн баярын гурван өдөр нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэрийг гаргасан. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.
 
Сар шинийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 87 чиглэлд 694 том автобус өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ. Ингэхдээ хотын захын чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна. Тодруулбал, энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн 19 чиглэлд 42 том автобус нэмэлтээр явуулахаар болжээ. Шар хад, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Толгойт, Яармаг, Нисэх, Дэнжийн 1000 чиглэлүүдэд явах автобусны тоог нэмж байгаа аж.  
 
Одоо ачаалал ихтэй нэр бүхий 10 цэгээс нэмэлт автобус Нарантуул зах руу явж байна. Тухайлбал, Баянхошуу, Ханын материал, Нарангийн гол, Сэлбэ амралт, Дэнжийн 1000, Шар хад, Нисэх, Яармагаас 10.00 12.30 15.00 цагт Нарантуул худалдааны төв рүү шууд үйлчилнэ. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)