Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хөрөнгө орлогын мэдүүлэгээ мэдүүлэхэд хоёр хоногийн хугацаа дутуу байна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй байдаг.
 
Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр эхлүүлж, холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн . Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа дуусахад хоёрхон хоног үлдээд байна. Гэвч УИХ-ын гишүүдийн 50 хувь нь ХОМ-ээ мэдүүлээгүй байна. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)