Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогдлоо

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томилсон. ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон Б.Бат-Эрдэний хувьд:
 
- Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, 
- МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 
- Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог хэмээн намын нөхөд нь үнэлдэг. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ чиг үүргийнхээ дагуу “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ын даргаар томилогджээ. “Эрдэнэс Монгол” ХХК-д “Эрдэнэс таван толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ овоо”, “Гашуун сухайт” ХХК, “Эрдэнэс шивээ энержи”, “Монатом” зэрэг томоохон уул уурхайн компаниуд харъяалагддаг.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)