Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

МУГТ Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Энэ сарын 12-ны өдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. Шинэчлэгдсэн чансаагаар манай долоон бөх дэлхийн чансааны эхний 10-т багтжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр буй бол МУГТ М.Уранцэцэг 48 кг-ын жинд нэг байраар ухарч, хоёрдугаарт бичигдсэн байна.
 
Тэрбээр Японы бөх Фүна Тонакигад дэлхийн чансааны тэргүүн байраа алджээ. Мөн манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг дэлхийн чансааны долдугаар байрт, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин дөрөвдүгээрт, 66 кг-ын жинд Г.Хэрлэн тавдугаарт, 73 кг-ын жинд Г.Одбаяр гуравдугаарт, 81 кг-ын жинд О.Ууганбаатар тавдугаар байрт тус тус бичигдэж байгаа аж.
Ц.Аюу
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)