Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо 1000 гаруй ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аас 20 гаруй бие даасан хууль, тогтоомжийг батлагдсан. Эдгээр хуулийн талаар болоод төрөөс ахмад настанлуу чиглэсэн ямар бодлого хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өгөв.
 
Цагаан сараас өмнө Засгийн Газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулж арилжааны банкууд бага хүүтэй зээл олгоод эхэлсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал нь өнгөрсөн чуулганы хугацаанд "Залуучуудын тухай" хууль, "Арбитрын тухай" тухай хууль, "Шүүхийн шийдвэрийн тухай" тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан гэж тайлагналаа. Мөн "Багшийн хөгжлийн тухай" хуулийн төслийг боловсруулж ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. СХД-т хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй хүүхэд бий. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал нь "Тэмүүжингийн андууд" цэцэрлэг нээж хөгжлийн бэрхшээлтэй 65 хүүхдийг үнэ төлбөргүй сургаж 20 гаруй иргэнээ ажлын байраар хангаад байгаа тухай хийсэн ажлынхаа талаархи тайландаа тусгажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)