Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Facebook дээр шинэ горим нэмэгджээ

Facebook компани хэрэглэгчдэд өөрсдийн жагсаалт үүсгэх горимыг нэмжээ. Жишээлбэл хэрэглэгч хаашаа аялмаар байгаа, олимпийн наадмын аль спортыг дэмжиж байгаа зэргээ үүгээр илэрхийлэх юм.
 
Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү горим нь Facebook-ийг хэрэглэгчдэд илүү ойртуулах нэг арга бөгөөд зүгээр л зураг, видео нэмдэгтэй адилаар хялбархан ашиглах боломжтой. Мөн өнгө, загварыг нь өөрчилж, хүссэн эможигоо нэмж болох аж. Facebook компани хэрэглэгчдэд “Status” цэсэнд өнгө нэмэх горим танилцуулснаас хойш хийж буй анхны томоохон өөрчлөлт нь энэ болж байна.
 
Эдгээрээс гадна хэрэглэгч найзуудынхаа бичсэн жагсаалтыг өөрийн хуудас руу хуулж тавих боломжтой төдийгүй жагсаалтдаа бусад хүмүүсийн саналыг тусгаж болох аж.
 
Хамгийн сүүлд тус компани найзуудын нийтэлсэн зүйлсийг сурталчилгаа, мэдээний нийтлэлүүдийн өмнө харуулдаг болж эхэлсэн бөгөөд Жагсаалт горим бага багаар хэрэглээнд нэвтэрч эхэлж байна. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)