Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль энэ сард хүчин төгөлдөр болно

Их Британид энэ сард хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ хууль болох хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль энэ сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн хүрээнд хахуулийн мөнгөөр худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улс төрчид болон гэмт хэрэгтнүүд тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд хэрэв чадахгүй бол хөрөнгийг нь хураах юм байна. 
 
 Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Транспарэнси интернейшнл байгууллага шинэ хууль батлагдсантай холбогдуулан 5 үл хөдлөх хөрөнгийг шууд шалгаж эхлэх боломжтой болох талаар дурджээ. Тухайлбал, Оросын авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный өмнө нь мэдээлж байсан 157 мянган ам.долларын цалин авдаг гэх ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Игорь Шуволовын 15 сая ам.доллараар худалдан авсан хоёр орон сууцыг шалгаж болох юм гэжээ. Уг асуудлыг хэрхэн шалгах талаар Транспарэнси интернашэнл байгууллагын мэргэжилтэн дараах байдлаар тайлбарлажээ. “Үндэслэлгүй хөрөнгийг шалгах шийдвэрийг Гэмт хэрэгтэй тэмцэх газар эсвэл Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гүйцэтгэж болно. Жишээ нь тухайн хүнээс орлогыг нь асууж, ямар мөнгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухайг нь баримт, үндэслэлтэйгээр тайлбарлуулна. Хэрэв тухайн хүн түүнийгээ ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй бол уг хөрөнгийг нь хурааж авна” гэж хэлсэн байна. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг бөгөөд энэ мөнгө нь гол төлөв улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)