Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олджээ.
 
Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх эмэгтэй нь жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай гэнэ.
 
Иймд хэргийн тухай бодит үнэн мэдээлэл өгсөн иргэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 5.000.000 хүртэлх төгрөгөөр урамшуулж өндөр нууцлал дор мэдээллийг худалдан авах юм байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)