Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өнөөдөр үйлдсэн буян түм, живаагаар үржинэ

Өнөөдөр шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, ирэх жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгадаг. Харин шинийн 8-нд үйлдсэн буян түм, живаагаар үрждэг талаар лам хуврагууд айлдаж байна.
 
Энэ өдөр гандан хийдүүдээр ном уншлага ихтэй, олны хөлд дараастай байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Авидын орон төвд Дарь эхийн мандал шива хурал хурж даллага авна. Мөн үргэлжлүүлэн Ногоон дарь эх хурал цанриглах юм байна. Мөн Манба Дацан хийдэд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурах ажээ.
 
Түүнчлэн Тийн унжлагат шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн өнөөдөр 14:00 цагаас "Буянт ухаа спорт цогцолбор"- т болно. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)