Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хятад Улс " Пёнчан 2018" -аас анхны алтан медалиа хүртлээ

 Хятад Улсын тамирчин У Дазин “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирч, дэлхийн дээд амжилтыг эвдлээ гэж “Синьхуа” агентлаг мэдээллэв. 
 
 У Дазин дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг тамирчин болохоо нотлон энэ олимпийн үеэр хоёр ч удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж чаджээ. Өдгөө 23 настай тэрбээр хагас шигшээд тогтоосон дээд амжилтаа 0.216 секундээр эвдэн 39,584 секундийн амжилтаар барианд орж, олимпийн аварга болсон байна. Энэ нь Хятад улсын тамирчин "Пёнчан-2018" олимпоос алтан медаль хүртсэн болон Хятад улс эрэгтэйчүүдийн шорт-трекийн төрөлд олимпоос алтан медаль хүртсэн анхны тохиолдол юм.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)