Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

БНАСАУ Сиритэй цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хамтардаг гэх мэдээллийг няцаав

БНАСАУ-ын тал Сирид химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг материал нийлүүлж байна гэсэн мэдээллийг няцаасан байна. Энэ талаар пүрэв гаригт “Reuters” агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав.

Өмнө нь “Нью-Йорк таймс” сонин НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчид нууц тайландаа “БНАСАУ нь Сирид хүчилд тэсвэртэй плита, химийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг хавхлаг зэргийг нийлүүлдэг учраас тус улсад хориг арга хэмжээ авсан талаар дурдсан байна. Эдгээр барааг 2012-2017 он хүртэл Сирид хүргэж байсан” хэмээн мэдээлж байжээ.

НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Джаафари энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)