Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай 20 бөх хүч үзнэ

ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсаас 20 тамирчин Улаан-Үд хотыг зорино.
 
Гуравдугаар сарын 10-11-нд болох 23 дахь удаагийн тэмцээнд МЧБХ-ны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөхчүүд барилдах юм. Тэд маргааш эх орноосоо мордоно.
 
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, Ц.Цогбадрах, 61 кг-д Т.Түвшинтулга, Ц.Чинзориг, 65 кг-д Т.Тулга, Б.Батмагнай, 70 кг-д Б.Бямбадорж, Л.Батбаяр, 74 кг-д Г.Мандахнаран, З.Сумъяабазар, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох, Д.Доржсүрэн, Ч.Алтангэрэл, 97 кг-д Ө.Батзул, Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо, М.Лхагвагэрэл гэсэн тамирчид ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцоно.
 
Мөн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар энэ тэмцээнийг дэнслэх шүүгчээр ажиллана.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)