Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт БСШУСЯ-нд Найрамдал болон ОХУ-ын Артек зуслангийн удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулна.
 
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.
 
10.00 цагт СТӨ-нд “Гэр хорооллын иргэдийн III чуулган” болно.
 
10.00 цагт  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын политехник коллежын үйл явдалтай танилцна.
 
11.00 цагт "Оргил" рашаан сувиллын зүүн талд НОБГ-аас шинээр баригдаж байгаа болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага сургууль зохион байгуулна.
 
11.00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн гэр хорооллын иргэд “Эсэргүүцэж байна” тайван жагсаал зохион байгуулна.
 
11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт “88 Art Gallery”-д “Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70105105
 
12.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол туургатны утга зохиол урлаг анатологи”-ийн нээлт болно.
 
13.00 цагт “Бага баян” энхийн төлөө цогцолборт Монгол, Канадын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа”-ны хаалтын ажиллагаа болно. Утас: 88081693, 88109945
 
14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарамнаас МУЗН-ээс зудтай байгаа аймгийн малчдад хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөлнө. Утас: 99006602, 99311909
 
16.00 цагт АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд Тоомойн Очирхүү агсаны нэрэмжит “Урам хайрла” яруу найргийн наадам болно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)