Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“БҮРГЭДИЙН БАЯР-2018” арга хэмжээг УИХ-ын гишүүн Д.Мурат ивээн тэтгэжээ

Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой "Бүргэдийн баяр" уламжлалт арга хэмжээ "Чингисийн Хүрээ" жуулчны баазад боллоо.

Тус баярыг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын 4,5, аравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиодог уламжлалтай. Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион байгууллаа. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2018” арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Мурат ивээн тэтгэгчээр оролцов.Тэрээр казах түмний ёс заншил, бүргэдээр ан гөрөө хийх талаарх өвөг дээдсээс уламжлан ирсэн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж яваа Баян-Өлгий аймгаас ирсэн Бүргэдтэй анчин залуусдаа баяр хүргэн цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм. “Бүргэдийн баярт тэргүүн байранд шалгарсан Б.Байтей , дэд байранд шалгарсан Х.Орал нарыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг бөгөөд “Хаврын бүргэд”-ийн баярт оролцсон бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, морьтой жагсаж байгаа нь казак түмний уламжлалт зан заншилаа өнөөдрийг хүртэл хадгалж байгааг илтгэж байлаа. Хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь, мөн бүргэдийн тоноглол зэргийг шалгаруулан шилдгүүдийг тодруулдаг.“Бүргэдийн баяр”- арга хэмжээ Улаанбаатар хотноо 11 дэхь удаа “Чингис хааны хүрээ”- аялал жуулчлалын цогцолборт 3 сарын 4,5-ны өдрүүдэд явагдаж амжилттай өндөрлөлөө. Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид гээд 2000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг илэрхийлж байлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)