Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Цахилгааны хязгаарлалт өнөөдрөөс эхэлнэ

Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3-р сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэх тул цахилгаан саатвал, нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хүсье.

Засварын хуваарийг  www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэхийг албаныхан мэдээллээ. Мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан хүргэнэ.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)