Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Х.Баделхан: 972 айлын орон сууцны барилгыг дуусгах ажлыг яаравчлан шийднэ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа 2"хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцлаа (972 айлын орон сууц). Тус барилга нь 2014 онд барилга угсралтын ажил эхлүүлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон байна.
Тус дуусаагүй 18 барилгын барилга угсралтын ажлын явц 60 хувьтай бөгөөд халаалтын 2 дугаар хэлхээний шугам угсралт 50 хувь хийгдэж, бохир ус зайлуулах шугамын угсралтын ажил хийгдэж дууссан байна.
Дээрх барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгахыг дэмжин ажиллахаа БХБ-ын сайд Х.Баделхан илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)