Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Монгол залуу Өмнөд Солонгос улсад амиа хорлохыг завджээ

Image result for өмнөд солонгос цагдаа

 

Өмнөд Солонгос улсын Кимхе хотын цагдаагийн ажилтнууд амиа хорлохыг завдсан Монгол улсын иргэний амийг аварчээ.

    Тус цагдаагийн газрын мэдээлсэнээр автомашинаар эргүүл хийж байсан цагдаагийн хоёр ажилтан нь тухайн өдөр буюу өнгөрсөн Пүрэв гаригийн 12.00 цагийн орчим  замын дэргэд хүүхдээ тэврээд уйлж байсан нэгэн эмэгтэйг харжээ.

    Тэд уг эмэгтэйд тусламж үзүүлэхээр очиход тэрээр гүүрэн дээрээс доош үсрэхээр завдаж байсан нэгэн эрэгтэйг зааж өгсөн байна.

    Цагдаагийн ажилтнууд аврах анги дуудсан даруй амиа хорлохыг завдсан эрэгтэйг гүүрэн дээрээс үсрэхгүй байхыг ятгаж байх үеэр,  аврах ангийн ажилтнууд цаг алдалгүй очиж, гүүрэн доор хийлдэг гудас болон матрасс тавьжээ.

    Амиа хорлохыг завдсан Монгол эрэгтэй нь 56 настай бөгөөд 1 сарын өмнө эмчилгээний шугамаар Өмнөд Солонгос улсад очсон нэгэн ажээ.

    Түүнийг  амиа хорлохоос татгалзаж гүүрэн дээрээс буусан даруй ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

     

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)