Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Н.Төгсцогтын 10 дахь тулаан ирэх сард болно

Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгчөөр куба боксчин тодорчээ. Тэрбээр ирэх сард тулаанаа хийхээр болсон байна.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон юм. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ. Дэлхийн чансаанд 14 дүгээрт эрэмбэтэй тэрбээр энэ тулаанд ялалт байгуулвал эхний 10-т багтах сайхан боломжтой болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)