Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Э.Бэхбаяр тэргүүтэй 7 тамирчин Сочи хотыг зорилоо

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр өчигдөр Сочи хотыг зорилоо. Монголын багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Н.Золбоо, Б.Батмагнай, Ө.Батзул, Т.Тулга, М.Лхагвагэрэл гэсэн долоон тамирчин үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн хамт Хар далайн эргийг зорьсон юм.

Хойд хөршийн бөхчүүд тавдугаар сарын эхээр Капсийск хотод насанд хүрэгчдийн ЕАШТ-ийг хүлээн авна. Нутагтаа болох Европын аваргад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд манай эрэгтэй бөхчүүдийг онцгойлон урьжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)