Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Какүрюү М.Ананд 11 даваатайгаар Хацу башёг тэргүүлсээр байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд 12 даваатайгаар башёг тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд өнөөдөр Хацу башёгийн тэргүүн бөх Точиношинтой барлдахаар болжээ. 

Озеки Такаясү/9-2/ өнөөдөр Чиёомарүтай барилдах бол озэки Гоэйдо /8-3/ өнөөдөр Ичиножёо А.Ичинноровтой /8-3/ хүч үзнэ. Ичиножёо А.Ичинноров найман даваа, гурван унаатайгаар башёд барилдаж байна. 

Сэкиваке Митакеуми Шодайтай барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /6-5/ Такарфүжитэй хүч үзнэ. Чиёошома Г.Мөнхсайхан /5-6/ өнөөдөр Миёргирюүтай, Араваши Дөлгөөн /2-9/ Котошёогикүтэй учраа таарчээ.

Жюүрёод 7 бөх барилдаж байгаагаас 

Дайшохо Ч.Шижирбаяр /7-4/, Миторюү Б.Төрболд /8-3/, Азүмарюү С.Тодбилэг /3-8/, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /6-5/, Сэйро А.Өнөболд /6-5/, Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар /6-5/, Таканоива А.Баасандорж /5-6/ амжилттай барилдаж байна. .

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)