Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шинэ хууль батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөөг ярилцах дугуй ширээний уулзалт болов

Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр буюу /2018.3.21/-нд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ийн холбооноос явуулах ажлыг төлөвлөх, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох дугуй ширээний уулзалтыг Альфа зочид буудалд зохион байгуулав. 
Уулзалтад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь саналыг тусгуулах, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооноос авах арга хэмжээний саналыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулах ажлын хэсгийнхэн, аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга, ажлын албаны холбогдох газрын15 хүн оролцлоо.
Энэ үеэр “Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөө” сэвдээр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг илтгэл тавьж, аймаг нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нар өөрсдийн салбарт тулгамдаж буй хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөгч Жэфри Скот Воктоос тодруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдох сэдвээр санал солилцсон юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)