Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНИУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Андреа Де Фелипийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Ж.Бат-Эрдэнэ сайд БНИТ-ын зүгээс зам тээвэр, дэд бүтцийн салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж амжилттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлж агаарын тээвэрт хоёр улсын хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, далайн тээврийн салбарт мэдлэг туршлага хуваалцах, авто тээвэр худалдаа бизнесийг дэмжих зорилгоор Авто тээврийн хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжиллаа.

ЗТХ-ийн сайд ТНБД-аар ажиллаж байхдаа Монгол улсын Далайн захиргааг байгуулж Италийн Геново боомтын захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн орчин үеийн техник технологийн дэвшлээрээ тэргүүлж буй Итали улстай техник технологийн чиглэлээр, мөн болон Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар,  Монголын ноос ноолуурын холбооны тэргүүний хувьд ХАА, газар тариалан, ноос ноолуурын, худалдаа аялал жуулчлалын салбарт харилцан хамтын ажиллагааг улам хөгжүүлэх,  хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд Андреа Де Фелип”Сайдын тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Саяхан Засгийн газар маань солигдож шинэ бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байгаа ч бид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, Монгол улстай бүх чиглэлээр хамтран ажиллах сонирхол хэвээр бий” гэдгийг энэ үеэр хөндлөө.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)