Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Боксчин хүү тэмцээндээ ялалт байгуулсан ч найм хоноод нас баржээ

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Ази тивийн хошой аварга, гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүний амь хохирсон золгүй хэрэг гарчээ. Тус тэмцээний үеэр Ховд аймгийн боксчин Т рингнээс буун башийнхаа сууж байсан сандал руу яаран очиж, “Багш аа, миний толгой их өвдөж байна” гэж хэлэнгүүтээ ухаан алдсан байна. Энэ нь тэр хүүгийн хэлсэн сүүлчийн үг байв. Улмаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ухаан алдсан хүүд яаралтай арга хэмжээ авч, сэхээний тасагтаа 5-6 цаг эмчилгээ хийсэн аж. Ингээд нийслэлд авчирч Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн ч найм хоноод нас баржээ.

Энэ бол боксын тэмцээний үеэр хүн нас барсан анхны тохиолдол биш. Хоёр сарын өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хүү рингэнд хүчтэй цохилтоос ухаан алдаж, гурав хоноод эмнэлэгийн орон дээр нас барсан билээ. Иймэрхүү харамсалтай явдал ар араасаа болж байхад Монголын боксын холбоо, салбар хариуцсан яам тодорхой тайлбар өгөхгүй байгаа нь харамсалтай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [27.123.214.105] 2018/03/23
Yamar haramsaltai yum be.Duulga umsuj bgaa biz dee