Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Онцлох зураг

Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр ялагдсан ч тэргүүлсэн хэвээр байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн 12 дaxь өдрийн барилдаан өндөрлөлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр Хацу башёгийн тэргүүн бөх Точиношинтой барилдлаа. Энэхүү барилдаан гүрж бөх Точиношин арал чацаа ашиглан Какүрюү аваргад эхний ялагдалыг нь амсуулав. Какүрюү аварга маргааш башёг тэргүүлэгч Кайсейтэй /10-2/ барилдахаар оноолт таарчээ. Харин Точиношин /8-4/ Шодайтай барилдана.

Өнөөдөр озеки Такаясү/9-3/ Чиёомарүд өвдөг шороодсон бол озэки Гоэйдо /9-3/ Ичиножёо А.Ичинноровоор 9 дэх даваагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатайгаар башёд барилдаж байна. Ичиножо маргааш Шохозантай барилдахаар учраа таарчээ. Маргааш озеки Гоэйдо, Такаясү нар оноолт таарсан бөгөөд хоёул 9 даваа, 3 унаатай барилдаж байна. Тэдний аль давсан нь башёд түрүүлэх боломжоо хадгалж үлдэх болно.

Сэкиваке Митакеуми Шодайд унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /7-5/ Такарфүжигээр 7 дахь даваагаа авлаа.Тамаваши маргааш Ёшиказетай барилдана. Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/ өнөөдөр Миёргирюүгаар давсан Араваши Дөлгөөн /2-10/ Котошёогикүд өвдөг шороодлоо. Араваши маргааш Кагаякитай, Чиёошома Дайшомарүтай барилдах аж.

Жюүрёод 7 бөх барилдаж байгаагаас Сэйро А.Өнөболд /7-5/ ганцаараа давсан байна. Харин Миторюү Б.Төрболд өнжихөөр болжээ.

 

 

 
 
 
И монгол - төрийн лавлагаа мэдээллийн цогц үйлчилгээ
И баримт - Санхүү төлбөр хураамжын цогц үйлчилгээ
 
И баримтын бүртгэлийг насанд хүрсэн иргэн бүрт тусад нь  нээж   ашиглах нөхцөл бүрдүүлж бүртгэлийг сайжруулах, ингэхдээ регистрийн дугаараар гол бүртгэлийн суурь болгох.  Ингснээрээ иргэн бүрийн цаашид төрийн болон хувийн санхүүгийн нэгдсэн систем бий болгох. Одоо бол гэр бүл дундаа нэг ибаримт ихэвчлэн ашиглаж байна. эхнэр нөхөр дундаа. Тэгэхээр цаашид ибаримт гэдэг бол тухайн хүний хувийн хэрэгцээний апп байх хэрэгтэй. Иргэн бүр төрийн нэгдсэн данстай болох, орлого зарлага татвар хураамж, санхүүгийн асуудлаа хянах, үүнээс дамжин гэр бүл хүүхдүүддээ дэд данс үүсгэж эцэг эхийн хяналтыг бий болгох /хүүхэддээ и валлет суулгаж өгөн лимиттэй гүйлгээ хийх үүнийгээ хянах/  Ewallet - аар төлөхөд энэ дансаар хийгдэж байгаа гүйлгээ нь өөрөө ибаримтад шууд бүртгэгдэн явах. Энэ зөвхөн үйлчилгээ үзүүлэгчээс баримт аваад зогсохгүй өөрөө баримтаа үүсгээд явна. Хүн бүр татвар төлөгч тул хамгийн зөв шийдэл
---- 
 
 
и баримт дээр дэд хэтэвч хэсэг үүсгэх /ewallet/ 
И баримтын буцаан олголтын үнийн дүнгийн хүрээнд төрийн үйлчилгээний бүх төрлийн татвар, хураамж, худалдан авалтыг урьдчилж хийх 
 
И монголд нэвтэрч орох нь өөрөө тухайн иргэний нууцлалын баталгаа гэж үзэх тул энэ нэвтрэлтээс дамжин аливаа төрийн болон хувийн хэвшлийн системүүдэд шууд дамжин орох боломжтой байх. Ж нь банкны апп гэх мэт.
 
 
 
1 . Банкны үйлчилгээ төлбөрийн баримт олгодоггүй - Үүнийг олгодог болгох
2. 
 
 
a
 
 
 
 
Нэг цэгийн үйлчилгээнүүдэд үүсч буй түгээмэл бэрхшээлүүд
 
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй цонхнуудад үйлчлүүлж буй иргэд харьцангуй сийрэг, очер дараалалгүй үйлчилж байгаа боловч  заавал дараах зүйлийг хийх шаардлага гарч байна. 
Үүнд:
  1. Төлбөр, хураамж төлөх /гэрэгэ киоск, банк/
2. Лавлагаа мэдээлэл авах /ТҮЦ машин/
Дээлхи ажилбар нь өөрөө иргэдийн бөөгнөрөл маш их очер дарааллыг зохиомлоор бий болгож байгаа нь төрийн үйлчилгээ авч буй иргэдэд хүндрэл, бухимдлыг үүсгэж байна. 
 
Шийдэл: 
Нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж буй ажилтан дээр пос машин байршуулах замаар төлбөрийг төлөх, төрийн мэдээллийн санд буй  бүх төрлийн лавлагаа мэдээллийг тухайн ажилтан өөрөө гаргах. 
// Эдгээрийг хийх техник болоод технологийн шийдэл нь бэлэн буй //
 
 
Зарим чиглэлийн цонхууд дээр урт дараалал үүссэн байхад зарим нь хоосон байдаг, тухайлбал татварын тайлангийн улирал эхэлсэн үед татварын үйлчилгээ үзүүлэгч цонхон дээр очер дараалал үүсч иргэдийг бухимдуулдаг. Мөн тухайн үйлчүүлж буй иргэний асуудлыг бүрэн шийдвэрлэж буцааж байгаа нь тухайн иргэн /ААН/ таатай боловч дараалалд хүлээж буй бусад үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлж байдаг. Тайлангийн улирал дууссан үед тухайн цонхууд хоосон байгаа нь төрийн үйлчилгээ дутуу ажиллаж байгаа мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж байна. 
 
Шийдэл:
Цонх бүр бүх төрлийн үйлчилгээг ижил үзүүлдэг болох ба 1-2 шаттай байх. эхний шатанд мэдээлэл материалыг стандартын дагуу хүлээн авч 2 дах шатанд мэдээлэл боловсруулалт хийгдэх /front office, back office/
 
 
Нэг цэг өнөөгийн нөхцөл байдлын тандалт
Нэг цэг дээр үйлчлүүлж байгаа иргэдийн зонхилох хэсэгт их явдал чирэгдэл үүсгэж байгаа салбар нь 
1. Банк санхүүгийн байгууллагат зориулсан лавлагаа мэдээлэл авах иргэд
2. Олон улсын элчин сайдын яамдад зориулсан материалууд бэлтгэх иргэд
3. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авах иргэд
// 4 - 6 цонх иргэдэд үйлчилж байгаа боловч үйлчилгээний төрөл ангилалаас шалтгаалан 1-2 цонхонд маш их очер дараалал үүссэн байх ба 4-6 цонхонд үйлчлүүлэгч байхгүй хоосон байсан //
4. Улирлын шинжтэй - a. Татварын тайлан мэдээллийн цонхнууд
b. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв  
// цонхууд ажиллахгүй хоосон байгаа нь иргэдэд буруу ойлголт төрүүлж байгаа явдал ажиглагдсан //
 
Нийслэлийн харьяа байгууллагууд и-монголд орсон иргэдийн лавлагаа мэдээллийг өөр дээрээсээ шууд гаргаж байгаа, төлбөр хураамжыг шууд авах пос машинтай. Иргэний үнэмлэхийг уншуулах чип, тоног төхөөрөмжтэй. Нийслэлийн харьяаны хэвтээ удирдлагатай байгууллагуудын хувьд операторын горимд шилжүүлж эхэлсэн бөгөөд УБЕГ, газар зохион байгуулалт, ХХҮЕГ зэрэг босоо удирдлагатай үйлчилгээ үзүүлэгчид дээр түлхүү хүндрэлүүд ажиглагдаж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)