Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Авилгын хэрэгт холбогдсон Индонезийн улстөрчийн бугуйн цагийг хураан авахыг шаарджээ

Индонезийн Цагдаагийн байгууллага улстөрч Сэтя Нованто-г нэр бүхий 80 хүний хамт 2011-2012 онд иргэний цахим үнэмлэхний тогтолцоог нэвтрүүлэхэд зориулсан 440 сая ам.долларын төслийн хөрөнгөнөөс мөнгө завшсан гэх хэрэгт шалгаж буй талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Ийнхүү улсын хөрөнгийг завшсан үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж, 160 сая ам.доллар завшсан улстөрчид 16 жилийн хорих ял оноохыг прокурорын байгууллага санал болгожээ.

Түүний шүүх хуралдаан дээр яллагч тал түүнд хорих ял оногдуулахаас гадна 7,4 сая ам.долларын хөрөнгө, 135,000 ам.долларын үнэтэй бугуйн цагийн хамт хураан авахыг бас санал болгосон юм байна.

Түүнчлэн прокурор хулгайлсөн хөрөнгөө тэд АНУ, Мауритан, Энэтхэг, Сингапур, Хонконг зэрэг улс орнуудаар дамжуулан авч, нуун дарагдуулахыг оролдсон гэжээ. Мөн шалгалтын үеэр үндэсний банк, санхүүгийн хяналтын тогтолцооноос гадуур хууль бус хөрөнгөө оруулж ирүүлдэг байсан тэдний нарийн аргыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)