Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх талаар шүүх хурал болж түүнийг саатуулах хугацааг сунгах шийдвэр гарч 30 хоног баривчлахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [64.119.22.53] 2018/04/12
hoolgoi hoshnogo 2iin humasnii hutagaar manuulaad uguh heregtei 30honog ch gesen yasiin tsailgah heregtei tegej bgaad heregiin vvrvvleh heregtei muu nowshoor
Зочин [162.243.162.30] 2018/04/12
ashguidee
Зочин [66.181.161.79] 2018/04/12
Sain l shalgakh heregtei shu dee.Shalgaj baigaa dur esgevel ymarch hereggui bhdaa.Magadgui bas ene ni tomchuudiin eeljit jujig baijich boloh taltai.Odoo er ni itgel aldarsan shu dee.Hawriin shorootoi salhitai tenger shigel baina daa Mongoliin maani huvi tavilan.