Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Прагийн амьтны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгий газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн VII хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотноо болж өнгөрлөө. Уг хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар нэн ховор зүйл, амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол бөхөн, тахь, хавтгай тэмээ зэрэг дэлхийд ховордсон нэн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)