Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Су.Батболд дарга гэр хорооллынхныг хаяад нүүх нь ээ

Хотын захиргааг бэлэн дэд бүтэцтэй газар руу нүүлгэхээр болж байх шиг байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонх Яармаг руу нүүлгэхийг дэмжжээ. 2013 онд НИТХ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Баянхошууны Ханын материал руу нүүлгэхээр шийдвэрлэж байв. Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 2013 онд тодотгол оруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгох бодлого баталсан. Энэ бодлогын дагуу Баянхошуу нийслэлийн Дэд төв болох учиртай. Гол нь нийслэийн шүдний өвчин болсон утаа, хөрсний бохирдлын төв цэг болсон гэр хороолол дунд захиргааны албан тушаалтнуудыг шилжүүлэх замаар асуудлыг богнино хугацаанд шийдвэрлэхийг зорьж байв. Харин одоогийн нийслэлийн Засаг дарга Су.Батболд гэр хороолол дунд очих ажиллахаас татгалзлаа.

Яармаг бол дэд бүтэц харьцангуй хөгжсөн, хотын асуудал багатай хэсэг. Асуудалгүй газар руу дарга нар нүүх шийдвэр гаргаснаа гэр хорооллын хөгжил дахиад л хэдэн жилээр хойш шидэгдэнэ. Хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд бодит утгаар нь оруулах зоригтой алхмуудыг одоогийн Хотын дарга дахиад л гацаалаа. Утаа, хөрсний бохирдлоос зугтаж, биеэ оторлосон ийм шийдвэр Улаанбаатарыг Аз жаргалтай хот болгохгүй. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ "Асуудал шийдэхгүй юм бол дарга болоод хэрэггүй" гэж хэлж байсансан. Улаанбаатарын хамгийн хүнд, хоцрогдсон, орхигдсон цэгээс дарга нар зугтааж, утаа, хөрсний бохирдолтой нь орхиод нүүх юм байна. Энэ шийдвэр нь эр зориг, шийдэл, алсын хараа лав биш. Дайны талбарт ширүүн гал дунд нөхдөө орхиод зугтаж байгаагаас өөрцгүй амин хувиа хичээсэн үйлдэл гэж зарим хүн шүүмжилж байна.

Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр НИТХ-аас гарсны дараа тэр хавийн хашааны газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ огцом өссөн байдаг. Энэ бол газар эдийн засгийн эргэлтэд бодитоор орох, зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлэгдэх эхлэл байв. Хашааны газар зах зээлийн ханшаар үнэлэгдэх нь гэр хорооллынхонд үр өгөөжөө шууд өгнө, амьжиргаа дээшилнэ. Хотын захиргааг дагаад бүх төрлийн үйлчилгээ гэр хорооллынхонд ойртох байлаа. Харамсалтай нь Су.Батболд дарга цөөхөн хүн ам бүхий суурьшилтай, асуудал багатай Яармаг руу дарга нараа дагуулаад нүүхээр бэлтгэж сууна. Түүний бэлэнчлэх хандлага гэр хорооллынхонд ямар үр өгөөж өгөх юм бэ гэдэг асуулт аяндаа гарна. Аз жаргалтай амьдруулах амлалт өгсөн хотын дарга өөрөө биеийн амарыг хараад байж болно гэж үү. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [182.160.5.69] 2018/04/17
Хотын дарга болсон даруйдаа 10 орлогчтой байхыг болиулж танил тал арын хаалгаар тэндэр гувчуулагсдыг хөөж хэдэн 10 цэцэрлэг барих мөнгөөр хогны ногоон уут тараахыг болиулж мөнгийг эмнэлэгүүдэд зарцуулж өргөжүүлж тохижуулсан энэ ч утгаараа гадагшаа цацагдсан их мөнгөний урсгалыг хааж олон тэрбумын өртэй хотыг өрнөөс нь салгаж түгжрэл ихтэй уулзваруудыг янзалж урд засгийн баталсан гүүрэн гарц зөв зүйтэй гэж үргэлжлүүлж байна.
Зочин [64.119.26.37] 2018/04/17
MUNHNARAN EEJEE
Зочин [182.160.5.69] 2018/04/16
энэ хот чинь эзэнтэй гэдгийг мэдрүүлж өгсөн хотын даргадаа баярлаа харин бат-үүлийн үед бол битүү луйвар идээч уугаачид цуглаад хотыг маань самарч өгсөн дөө
Зочин [66.181.161.110] 2018/04/15
Хотын төвдөө байгаа төр захиргааны байгууллагууд нүүх нь зүйн хэрэг. Баянхошуу мэтрүү нүүж 1 захаас нөгөө захруу хүмүүсийн явуулж байхаар Яармаг байх нь зөв санагдсан. Харин энэ сайт хэтэрхий улс төржүүлжээ