Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн  Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00  цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :

Д/Д

Чиглэлийн нэр

Эцсийн зогсоолын нэр

Эцсээс хөдлөх цаг

1

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”

Налайх

6:20

2

Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”

Зүүн салаа

6:37

3

Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”

Тахилт

6:40

4

Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”

Нарангийн гол

6:40

5

Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”

Нисэх

6:40

6

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”

Шадвилан

6:38

7

Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”

Сэлх

6:40

8

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

Сэлбэ

6:36

9

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Улиастай

6:39

10

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Гачуурт

6:34

11

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”

Нарангийн гол

6:40

12

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

ХМК

6:38

13

ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”

Шарга морьт

6:40

14

ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

Гордок

6:30

15

ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”

Түргэний гол

6:30

16

ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”

Туул тосгон

6:40

17

ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”

Биокомбинат

6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)