Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Су.Батболд даргын он тоололд МАН цэг тавих уу

Э.Бат-Үүлийн үед ордог байсан цасны тоо намайг засаглаж байхад огцом нэмэгдчихлээ гэдэг  ичгүүрт явдлаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Улаанбаатар хотынхон цас орох тоолонд Су.Батболдын тооллын төд дэх цас орлоо гэж хошигнодог болцгоосон. Гудамж талбайн цас мөсийг арилгах ажлыг шуурхай удирдлагаар хангаж чадаагүй гэмээ өмнөх мээр, орсон цас хоёр руу бухсан хариуцлагагүй үйлдлийг нь жигшсэндээ ингэж хошигнодог хэрэг. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цас мөсөө шуурхай арилга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр зоригтойхон алхмууд хийж, үр дүн гаргахгүй бол албан тушаалаас нь огцруулна гэж Су.Батболд даргад албан ёсоор анхааруулсан. Хэдхэн өдрийн өмнө МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн л хотын дарга Су.Батболдыг өөрийн цахим хаягаараа дамжуулан ажилдаа эзэн болох, нийслэлийн иргэдийн эрх ашгийг хангахын төлөө ажиллахыг сануулж “зэм” хүртээв. Гэрийнхээ даалгаврыг хийлгүй ирээд багшдаа зэмлүүлж байгаа хүүхэд шиг Су.Батболд дарга бүтэл муутайхан л явна.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сард нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал болох ажээ. Олон асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох тухай асуудал анхаарал татаж байна. Тус намын одоогийн дарга нь Су.Батболд. Оны өмнөхөн Тэргүүлэгч нэртэй арваад хүн сууж байгаад Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгүүлэхээр сонгосон. Энэ бол түр томилгоо. Яаж ч бодсон арван хэдхэн хүний саналаар намын дарга болдог жишиг хаана ч байхгүй. Тиймээс хэдхэн хоногийн дараа болох нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Су.Батболдыг жинхлэх үү, эсвэл өөр хүн сонгох уу гэдгийг энэ намын гишүүд нь шийднэ. Өмнөх жишгийг харахад нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаа хүн МАН-ын хороог удирдаж байсан жишиг бол бий. Бас салгаж байсан удаа ч байдаг. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Билэгт нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байв.
 
МАН-ын гишүүд Су.Батболдод итгэл хүлээлгэх үү гэдэг асуулт аяндаа гарч ирнэ. Хотын даргын хувьд сул, зориггүй, олон нийтийн бухимдлыг үе үехэн төрүүлдэг түүнийг улираах болов уу. Ерөнхий сайд, намынхаа генсект хүртэл загнуулж зандруулаад байгаагаас нь харахад Су.Батболд даргад МАН дотор дэмжлэг бараг л шавхагдсан байх магадлалтай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдтой 2020 оны сонгуульд орвол МАН гарцаагүй ялагдана гэсэн хатуу бодолтой гишүүд МАН-д цөөнгүй байгаа нь нууц биш. Дээрээс нь Хотын даргын, Хотын МАН-ын даргын албыг жирийн гишүүдийнхээ гэхээсээ илүүтэйгээр цөөн хэдэн удирдах төвшний хүмүүсийн дэмжлэгтэйгээр авсан болохоор анхнаасаа л хэл ам дагуулсан. Ийм бодит хүчин зүйлүүдийн улмаас нийслэлийн МАН-ын хорооны даргад Су.Батболдыг жинхлэхгүй, өөр хүн сонгох магадлал өндөр. Тиймээс Су.Батболд даргын он тоололд нийслэлийн МАН-ынхан өөрсдөө цэг тавих байх гэж ажиглагчид дүгнэж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (7)
Зочин [182.160.5.69] 2018/04/17
Хотын дарга болсон даруйдаа 10 орлогчтой байхыг болиулж танил тал арын хаалгаар тэндэр гувчуулагсдыг хөөж хэдэн 10 цэцэрлэг барих мөнгөөр хогны ногоон уут тараахыг болиулж мөнгийг эмнэлэгүүдэд зарцуулж өргөжүүлж тохижуулсан энэ ч утгаараа гадагшаа цацагдсан их мөнгөний урсгалыг хааж олон тэрбумын өртэй хотыг өрнөөс нь салгаж түгжрэл ихтэй уулзваруудыг янзалж урд засгийн баталсан гүүрэн гарц зөв зүйтэй гэж үргэлжлүүлж байна.
Зочин [182.160.5.69, 144.76.62.29] 2018/04/17
Нийслэл гэдэг их айл 1 л өдөр сүндэрлээгүй ихэнх хотын дарга нарын тоглож зарж үлдээсэн газрын наймааг тасалж эмх цэгцэндээ оруулж байна.
Зочин [182.160.5.69, 144.76.62.29] 2018/04/17
Хотын дарга болсон даруйдаа 10 орлогчтой байхыг болиулж танил тал арын хаалгаар тэндэр гувчуулагсдыг хөөж хэдэн 10 цэцэрлэг барих мөнгөөр хогны ногоон уут тараахыг болиулж мөнгийг эмнэлэгүүдэд зарцуулж өргөжүүлж тохижуулсан энэ ч утгаараа гадагшаа цацагдсан их мөнгөний урсгалыг хааж олон тэрбумын өртэй хотыг өрнөөс нь салгаж түгжрэл ихтэй уулзваруудыг янзалж урд засгийн баталсан гүүрэн гарц зөв зүйтэй гэж үргэлжлүүлж байна.
Зочин [182.160.5.69, 37.187.30.16] 2018/04/17
МАН-с харин ч ажил хийж байгаа ганц хүн нь Батболд байх шүү.Хамаг том бүтээн байгуулалтууд нь энэ хавраас хийгдэж хийгдэж эхэлж байнашд
Зочин [182.160.5.69] 2018/04/17
МАН-д байгаа цөөхөн хэдэн туршлагатай нэр цэвэр улс төрчдийн нэг нь Батболд байх шүү.Батболдыг авлига авч хулгай хийлээ,хүчин хийлээ,Тендэр авлаа,хууль зөрчлөө гэж сонсоогүйн байна
Зочин [182.160.5.69, 103.42.162.50] 2018/04/17
Тэр анх гарч ирээд л 10 уулзвар засах мөнгөөр 1 уулзвар засаж байгааг буруутгаж энэ хөрөнгөөр замаа засах хэрэгтэй гэж бас дүүргүүдэд эмнэлэг нэмж бариулахаар ажиллаж байгаа. Хот эзэнтэй гэдгийг одоогоор батболд л харуулаад байна
Зочин [182.160.5.69] 2018/04/17
Энэ хотын дарга мэдлэгтэй чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж олон ч чихээсний хүнийг аваагүй болхоор намынхан нь дургүй байдаг. Тэр ч утгаараа олон тэрбумын өртэй хотыг өргүй болгож одоо иргэнрүүгээ чиглэсэн эрүүл мэнд авто замын салбарт л гол анхаарлаа хандуулж олны дургүйг хүргэсэн байх. Хүчтэй менежмент хэрэгжүүлэх гэх боловч Бат-Үүлийн хөлсний жагсагч хөлсний цэргүүд хүрээлсэн энэ үед түүний шийдвэрийг буруу мэтээр харлуулж олонд таниулж чадаж байгаагийн гол гай.