Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Параллель ертөнц УСК-ны уран бүтээлчид сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүллээ

2018/04/16
НИЙСЛЭЛ.mn

Монголын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл гарсаар байгаа ч хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломж байдаггүй. Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн "Параллель ертөнц" УСК-ны уран бүтээлчид Гэгээнтэн кино театртай хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тусгайлан монгол хэл дээр титр тавин ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ. Гэгээнтэн кино театрт анх удаа монгол кино үзсэн хүүхдүүд уран бүтээлчдэд талархаж байгаагаа илэрхийлэн сэтгэгдэл маш өндөр байгаагаа хэлж байсан юм. Параллель ертөнц УСК-ны уран бүтээлчид "Цаашид хийх уран бүтээлээ эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдтэй адилхан киног кино театрт үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүн дээр анхаарах нь зүйтэй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)