Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй өнөөдөр (2018.04.16) уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад болон үе үеийн парламентыг чадавхижуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тус сангийн үзүүлсэн техникийн дэмжлэгийн талаар товч ярилаа.

Тэрбээр энэ үеэрээ шинээр томилогдон ирсэн суурин төлөөлөгчийн цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Суурин төлөөлөгч Марк Кэйниг манай улсад өнгөрсөн нэгдүгээр сард томилогдон ирсэн талаараа хэлээд, хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аливаа асуудлаар улстөрийн эрх ашгаас илүү ард иргэдийн саналыг сонсох боломж олгодог зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байхтай холбогдуулан саналаа хэлсэн. Мөн орон нутгийн засаглал, нийслэлийн эрх зүйн байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд маргааш (2018.04.17) манай улсад айлчлан ирэх учир талууд хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн уулзалт зохион байгуулж, санал солилцохоор шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)